|
“Вепрь”-ээр зэвсэглэсэн Тува иргэнийг саатуулжээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:23 |
|
Хилийн 0245 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр тавдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас хоёр явган хүн хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлэн саатуулах үед нэг нь зугтаж амжсан байна.
|
|
|
50 ширхэг тарваганы арьс хилээр нэвтрүүлэхийг завдав |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:21 |
|
Хошууч Б.Оюун-Эрдэнэ
“Гашуунсухайт” АЗШН заставаар дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Nord Benz” маркийн ӨМӨ 30-20 улсын дугаартай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий ачааны автомашинаар зорчин явсан “Шин пэн” ХХК-ний жолооч Б.Мөнхбат гэгч нь
|
|
Хилчид 600 гаруй сая төгрөгийн хохирлоос сэргийллээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:20 |
|
Дэд хурандаа Б.Эрдэнэбаатар
Хилийн 0184 дүгээр ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд болсон хүчтэй цасан шуурганаар улсын хилд 1489 толгой мал тулсныг хилчид тогтоож эздэд нь хүлээлгэн өгч, ард иргэдэд учирч болох 532.7 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ.
|
|
Хятад цэрэг хил зөрчив |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:19 |
|
Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсгээр тавдугаар сарын 8-ний өдөр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар хил зөрчин орж ирснийг хилчид саатууллаа.
|
|
Хахууль өгөхөөр завджээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:18 |
|
Ахмад Б.Цогтнямбуу
Буянт-Ухаа хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Сөүл, Москва-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор дотоодоос Гонгорын Одгэрэл нь Баастын Чулуунбаатарын нэрээр паспорт гаргуулан улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг ахлагч С.Дөлгөөн, Хумарбекийн Сергүль нь Сумъяагийн Алтантуяагийн Е0860134 тоот паспортыг ашиглан улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг ахлагч Э.Ялалт нар илрүүлсэн байна. Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:18 |
|
Манай улсад ажиллаж, амьдрах зорилгоор хил зөрчжээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:16 |
|
М.Уранбайгаль
Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин орж ирсэн мөрийг хилчид илрүүллээ. Хил зөрчигч нь Монгол Улсын иргэн Н.Адъяа гэгч бөгөөд БНХАУ-д амьдарч байгаад визний хугацаа нь хэтэрч, бичиг баримтаа гээгдүүлсэн гэх шалтгаанаар улсын хил зөрчсөн нь тогтоогдсон байна.
|
|
БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨР |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:15 |
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 19 дүгээр хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу энэ сарын 5-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газар, хилийн бүх отрядод бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг зохион байгууллаа.
|
|
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ЗАГВАРЫГ ӨӨРЧИЛЖЭЭ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:15 |
|
УИХ-аас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталж, тавдугаар сарын 1-ний өдрөөс уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.
|
|
“ХАРУУЛ-АЛТАЙ” ХОТХОНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 18, Баасан гариг, 15:12 |
|
Энэ сарын 7-ны өдрийн ХХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “100.000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн албаны ажилтнуудын орон сууцны “Харуул-Алтай” хотхоны 2012 онд эхний ээлжинд баригдах орон сууцны захиалга болоод захиалгын тооны хязгаар тогтоох тухай эцэслэн шийдвэрлэлээ. Хууль зүй дотоод хэргийн албаны ажилтнуудад зориулан эхний ээлжинд 320 айлын орон сууц ашиглалтад оруулахаар болсон бөгөөд үүнээс ХХЕГ, хилийн бүх анги, отрядуудад 240 айлын орон сууц хуваарилсан байна.
|
|
Автомашинаас сум илрүүллээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 14:35 |
|
Хошууч Н.ИДЭРБАЛ
Хилийн 0101 дүгээр ангийн ахмад Р.Одмөнх даргатай АЗХШНЗ-ын орох чиглэлд 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ТХШМ-нд үүрэг гүйцэтгэж байсан хилчин шалгагч, дэд ахлагч Д.Цэрэн, ОХУ-ын иргэн Александр М.Т гэгчийн В737ВУ дугаартай “Тоёота карина” маркын автомашинаас хоёр хайрцаг хийн бууны сум илрүүллээ.
|
|
Бичиг баримтгүй Монгол иргэд хил зөрчив |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 14:34 |
|
Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын Эрээн хотоос хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Улаанбаатар хотын харъяат Б.Отгонбаяр, Ховд аймгийн харъяат Л.Батсүх, Орхон аймгийн харъяат Д.Мөнхтуяа, Дорноговь аймгийн харъяат Г.Эрдэнэсүрэн нар улсын хил зөрчин орж ирснийг хилчид саатууллаа.
|
|
Гар аргаар алт олборлохоор явсан иргэдийг саатуулжээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 14:33 |
|
Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Тэмээн хонд нэртэй газар УБУ 88-59 улсын дугаартай автомашинтай дөрвөн хүнийг хилчид саатууллаа.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 14:34 |
|
|
|
|
Хуудас 16-с 1 |