Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДИЙГ 7-Р САРЫН 1-ЭЭС 5-НЫ ХООРОНД БҮРТГЭНЭ

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ

ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД

 

            Хууль сахиулахын их сургуульд шинээр элсэн суралцахыг хүссэн иргэдийн  бүртгэлийн ажиллагаа 2013 оны 7 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн байранд явагдана.

 

            Элсэхийг суралцагчдын анхааралд:

            а/  Төрийн  тусгай албан чиглэлээр суралцахыг хүссэн иргэн өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлийн дагуу харьяа нутаг дэвсгэрийн цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон шүүхийн шинжилгээний байгууллагуудад хандан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журамд заасан  болон тухайн байгууллага /агентлаг/-ын нэмэлт материалыг бүрдүүлэн, өргөдөл гарган судалгаанд хамрагдсан байх бөгөөд  Хууль сахиулахын их сургуулийн элсэхийг хүсэгчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.

            б/ Хил хамгаалах, Дотоодын цэрэг болон Онцгой байдлын байгууллага /агентлаг/-ын чиглэлээр суралцахыг хүсэгч нь 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ны хооронд Хууль сахиулахын их сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

 

            Өдрийн сургалттай ангид элсэхийг хүсэгчдэд дараах ерөнхий шаардлагыг тавина.

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • Ерөнхий шалгалтын батламжийн хүчинтэй хугацаа дуусаагүй
  • Ял шийтгэгдэж байгаагүй
  • Биеийн өндөр 165 см-ээс дээш
  • Жингийн илүүдэлгүй ба тураалгүй байх
  • Нүүрний хэлбэр төрх хэвийн, хэт том сорив /20мм-0,5мм-ээс дээш/, шивээсгүй байх
  • Бие эрхтний гэмтэл согоггүй
  • 17-25 хүртэлх насны / хүйсийг холбогдох агентлагийн боловсон хүчний заавар, тухайн жилийн захиалгатай нийцүүлэн./

 

            Өдрийн ангид суралцах хүсэлтэй бүрэн дунд боловсролтой иргэд болон Төрийн тусгай албанд ажиллаж алба хаагч нар бүртгүүлэхдээ дараах  бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

  • Суралцахыг хүсэж буй мэргэжлээр харьяа байгууллага /агентлаг/-ын судалгаанд хамрагдсан тухай баримт /өргөдөл, анкет, холбогдох тодорхойлолт, дүгнэлт гэх мэт/
  • Иргэний цахим үнэмлэх түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Гурван үеийн намтар /өөрийн гараар бичсэн дэлгэрэнгүй байх/
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • Ерөнхий шалгалтын батламж /эх хувиар/
  • Ерөнхий боловсролын сургууль, ажлын болон зан байдлын тодорхойлолт / хувийн хэрэг/
  • Алба хаагч нарт суралцахыг дэмжсэн байгууллага /агентлаг/-ын зөвлөлийн  хурлын шийдвэр, албан бичиг
  • 3х4 хэмжээтэй зураг 4 хувь
  • Дээрх материалын  зөвхөн хуулбар баталгаажуулсан хувийг эх хувьтай тулган үзэж авна

 

            Монгол Улсын иргэдээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

  • 5 жилийн эчнээ ангид 35 хүртэлх насны /нас, хүйсийг тухайн байгууллага /агентлаг/-ын боловсон хүчний заавар, захилагатай нийцүүлэн элсэлтийн журмын 1 дэх заалтын шаардлагыг хангасан байх, 3 жилийн эчнээ ангид зөвхөн Төрийн тусгай албанд 1-ээс доошгүй жил ажиллаж буй Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журамд заасан шаардлагыг хангасан албан хаагчаас харьяа байгууллага /агентлаг/-ын саналыг үндэслэн элсүүлнэ. 3 жилийн эчнээ ангид суралцах хүсэлтэй дээд боловсролтой алба хаагч нар:
  • Элсэлтийн журмын 3 дугаар хэсэгт заасан баримт бичгүүд
  • Эзэмшсэн дээд боловсролын диплом, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлнэ.

 

Хууль сахиулахын их сургуульд элсэгчдийн  сонгон шалгаруулалтыг  доорхи хугацаанд дараах  журмаар явуулна.

  • Бичиг баримтыг бүрдэл, мэргэжлийн чиглэл, босго онооны болзолыг хангасан эсэхийг нягталж үзэх, нэгдсэн бүртгэлд бүртгэх, Өдрийн ангид элсэхийг хүсэгчдэд  Эрүүл мэндийн хуудас олгох

2013.07.01-05-ны өдрүүдэд 09.00-17.00 цаг

  • 3-5 жилийн эчнээ ангид элсэхийг хүсэгчдийг бүртгэх

2013.07.01-ний өдрийн 09.00-17.00 цагт

 

            -Нэгдсэн бүртгэлийн шаардлагыг хангасан элсэхийг хүсэгч нь иргэний цахим үнэмлэх, элсэлтийн бүртгэлийн хуудастай ирж дараах шалгалтад хамрагдана.

 

3 жилийн эчнээ ангид элсэхийг хүсэгчдээс:

  • “Суурь хичээл”-ийн шалгалт авах

2013.07.02-ны өдөр 09.00-11.00 цаг

  • “Хавсралт “ шалгалт авах

2013.07.04-ний өдөр 09.00-11.00 цаг

 

Өдрийн ангид элсэхийг хүсэгчдээс:

  • Болзолыг хангасан элсэхийг хүсэгчдийг Хууль сахиулахын их сургууль дээр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулах

2013.07.04, 05-ний өдөр 09.00-17.00 цаг

  • Өдрийн ангид элсэхийг хүсэгчдээс Хууль сахиулахын их сургуулийн байрлалд бие бялдарын нэмэлт шалгалт авах

2013.07.06-ны өдөр 08.00-17.00 цаг

  • Сэтгэл зүйн сорил, ярилцлагыг Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны лекцийн танхимуудад авах

                                 2013.07.08-ний өдөр 10.00 цагаас

            Эчнээ болон өдрийн ангид элсэхийг хүсэгчдийн дүнг танилцуулж, нийтэд мэдээлэх

  • 3 ба 5 жилийн эчнээ сургалтад  элсэхийг хүсэгчдийг суурь ба хавсралт шалгалтын онооны нийлбэрээр  буурах эрэмбээр жагсааж, нийтэд мэдээлэх                                                                                           

                                 2013.07.06-ны өдөр  14.00 цагт

  • Хууль сахиулахын их сургуулийн өдрийн ангид мэргэжил тус бүрээр хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийн жагсаалтыг Их сургуулийн байрлал дах мэдээллийн самбар болон Хууль сахиулахын их сургуулийн www.leu.gov.mn сайтад байрлуулан зарлах

2013.07.09-ний өдөр 14.00-17.00 цагт байршуулах

  • Хууль сахиулахын их сургуульд элсэх шалгаруулалтыг хангаж, өдрийн ангид суралцахаар хяналтын тоонд багтсан элсэгчид нь элсэлтийн журамд заагдсан баримт бичгүүдийг эх хувиар нь хураалган, нэгдсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулна.

2013.07.15,16-ны өдөр 09.00-17.00 цагт

                    

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН

 ШАЛГАЛТЫН КОМИСС

2013 оны 06 сарын 30