Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
ОХУ-д элсэн суралцагсдыг шалгаруулах түр журам

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

 

2013.12.23                                                              Дугаар 1371                                                                       Улаанбаатар хот

 

 

Түр журам батлах тухай

 

Монгол Улсын “Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 1-ийн 9-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Хил хамгаалах байгууллагаас Оросын Холбооны Улсын Курган, Калининград хотын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн дээд сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцагсдыг сонгон шалгаруулах журмыг хавсралтаар баталсугай.

 

  1. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлага, хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөрд үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА,

БРИГАДЫН ГЕНЕРАЛ                                         Ш.ЛХАЧИНЖАВ

2014 оны 01 сарын 06