Шинэ мэдээ
Хилчин бүсгүй тивийн аварга боллоо Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 18, Мягмар гариг, 02:01

azu tiviin avarga dТайванийн Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд жудо бөхийн залуучуудын азийн аварга шал-гаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 
“Мөрдэстэй хатад” реалити шоуны ялагч ахмад цол хүртлээ Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 08:40
P1480988Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийн “Бэр цэцэг” холбоо, “NTV” телевиз, “Red line” студиэс хамтран зохион байгуулсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явагдсан “Мөрдэстэй хатад” тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн оролцож, тэргүүн байр эзэлсэн хилийн 0151 дүгээр ангийн Бага мэргэжилтэн бэлтгэх төвийн компьютер, англи хэлний багш, ахлах дэслэгч Цэвээндоржийн Мөнхжаргалд ХХЕГ-ын даргын 2010 оны 05 сарын 14-ны өдрийн 322 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэлийн ахмад цол олгов.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 08:54
 
Нэгэн сэтгэлээс уянгалсан “Есөн эгшиг” Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 08:00

Нэгэн дуучны сэтгэлийн эгшиг уянгалахдаа яруу сайхан ч есийн есөн бүсгүйн сэтгэл нийлэн хөглөгдөхдөө ямархан яруу байсан гэж санана... “Хилчин”-ээр овоглосон дуучдын “Есөн эгшиг” уран бүтээлийн цэнгүүн Ялалтын баярын өдөр МҮЭСТО-д болсон юм. Тэтгэвэрт гарсан хүүхнүүдтэйгээ хамтдаа алтан тайзнаа тоглолт хийх санаачлагыг МУСТА Ц.Наранцэцэг анх гаргасныг чуулгын болон ангийн удирдлагууд дэмжжээ.

 
Хилийн хэсгээр V/17 Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 05:26

*Замын-Үүд дэхь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгийн дугаар тэмдэгтийн чиглэлээр тавдугаар сарын 17-ны үүрийн 03.50 цагт БНХАУ-ын талаас нэг явган хүн улсын хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлэн саатууллаа. Уг этгээд нь БНХАУ-ын иргэн болохыг тогтоосон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 09:17
 
“Ээж”-ийн гэрийг цэвэрлэлээ Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 05:17
eej1

Хил хамгаалах ерөнхий газрын эмэгтэйчүүдийн зөвлөл, Хилийн цэргийн дээд сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Баянгол дүүргийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Байгаль эх дэлхийгээ баярлуулъя" өдөрлөгийг Төв аймгийн ээж хаданд очиж зохион байгууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 00:53
 


Хуудас 15-с 5

Зарлал