Өнгөрсөн долоо хоногт хилийн хэсгээр: Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 20, Лхагва гариг, 11:31


daalhai_.jpg         Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр 1 дүгээр сарын 14-нд Тэс сумын иргэн З.Туяа нь бэлчээрээр хил давсан  9 үхрээ авах зорилгоор улсын хил зөрчсөн үйлдэлд нь “Захиргааны хариуцлагын тухай хууль”- ийн дагуу торгууль ногдуулан шийдвэрлэлээ.

 

Мөн ангийн хариуцсан хэсгээр дотоодоос морьтой 1 хүн хил давсан мөрийг 1 дүгээр сарын 17-ны 05.00 цагт  илрүүлэн, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдсэнээр Оросын хилчид хилээс 16 км-т Увс аймгийн Тэс сумын иргэн Ц. Даалхай гэгчийг саатуулсныг хилийн уулзалтаар хүлээн авч тагнуулын байгууллагад шилжүүллээ.

 Уг этгээд нь урьд нь хил зөрчин мал хулгайлсан хэрэгт удаа дараалан саатуулагдаж, хууль хяналтын байгууллагад шилжиж байсан болно.  

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 21, Пүрэв гариг, 17:10
 

Зарлал