ТАНЫ МЭДЛЭГТ "АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 20, Лхагва гариг, 18:19

 

6 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
 
6.1.Төрийн байгууллага энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
 
6.1.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг;
 
6.1.2. тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэн хэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх;
 
6.1.3.төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;
 
6.1.4. төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;
 
6.1.5. тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;
 
6.1.6.төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг Төрийн албаны тухай хууль болон энэ хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;
 
6.1.7.төрийн байгууллага нээлттэй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд тавих хяналтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байх;
 
6.1.8.авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;
 
6.1.9.төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах;
 
6.1.10.төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх;
 
6.1.11.иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх;
 
6.1.12.бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;
 
6.1.13.авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих.
 
6.2.Төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.
 
6.3.Шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.
 
6.4. Энэ хуулийн 6.3-д заасан байгууллагын байранд улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
 
6.5.Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9,10 дугаар зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
 
6.5.1.төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
 
6.5.2.хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.
 
6.6.Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.
 
6.7.Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.
 
6.8.Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
 
6.9.Энэ хуулийн 6.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгоно.
 
7 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл
 
7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна дараахь үйлдэл хийхийг хориглоно:
 
7.1.1.албан тушаалынхаа эрх мэдэл, түүнд үндэслэн бусадтай тогтоосон ажил хэргийн холбоо, харилцааг ашиглан өөрийн албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;
 
7.1.2.албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох;
 
7.1.3.албан тушаалын хувьд ижил зэрэг дэвийн болон өөрт нь захирагддаг буюу хяналт тавьдаг албан тушаалтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх;
 
7.1.4.албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар бусдад давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, төсвийн болон хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
 
7.1.5.албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бусаар ашиг хонжоо олох , бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх.

               ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУУ, БҮЖГИЙН ЧУУЛГА

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
 

Зарлал