Тендерийн урилга Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 22, Баасан гариг, 15:55
Цэргийн албан хаагчдын хувцас, хэрэглэл үйлдвэрлэх, нийлүүлэх нээлттэй тендерийн баримт бичиг  ХХБХХ №011/10

                       

Хил хамгаалах ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос цэргийн албан хаагчдын хувцас, хэрэглэл үйлдвэрлэх, нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 40 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерийн хамт нийлүүлэхээр санал болгож буй багцын үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Хаяг: Бяанзүрх дүүрэг “Б.Доржийн гудамж”

            ХХЕГ-ын Хувцасны алба

            Өрөөний дугаар 308

            Утас: 266837

 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 22, Баасан гариг, 16:02
 

Зарлал