Өнгөрсөн 7 хоногт хилийн хэсгээр: I/18-25 Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 28, Пүрэв гариг, 15:12

Дорнод аймгийн Матад сум дахь хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр 1 дүгээр сарын 18-ны өдөр  БНХАУ-ын иргэн У.Түмэн гэгч явганаар төөрч, улсын хил зөрчин  ирснийг саатуулан шалгаад, хилийн уулзалтаар хүлээлгэн өглөө.

          Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн 0129, Сүхбаатар аймгийн Онгон сум дахь хилийн 0184, Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311, Хөвсгөл аймаг дахь хилийн 0257, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангиудын хариуцсан хэсгээр 1 дүгээр сарын 18-25-ны хооронд нийт 1365 толгой мал бэлчээрээр болон байгалийн гамшгаар улсын хилд тулсныг хилчид улсын хил дээр тогтоон, эздэд нь хүлээлгэн өгснөөр ард иргэдэд учирч болзошгүй 224 сая төгрөгийн эрсдлээс хамгааллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 28, Пүрэв гариг, 15:17
 

Зарлал