Өнгөрсөн 7 хоногт хилийн хэсгээр: II/8-19 Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 23, Мягмар гариг, 09:52
          Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2 дугаар сарын 11-нд Оросын талаас 1 хүн явганаар улсын хил зөрчин ирснийг саатуулж манай иргэдтэй хууль бусаар наймаа хийх зорилготой байсныг тогтоон хилийн уулзалтаар ОХУ-ын талд шилжүүллээ. Read More
          Мөн ангийн хариуцсан хэсгээр 2009 оны 11 дүгээр сарын 8-нд Монголын талаас хулгайлагдсан 8 адууны  6 нь олдсоныг  2 дугаар сарын 8-нд оросын талаас хилийн уулзалтаар авч эзэнд нь хүлээлгэн өглөө.

         Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр 2 дугаар сарын 18-ны 16.00 цагт Монголын талаас Б.Өлзий-Орших, Б.Цэнд-Аюуш, Б. Мандарин, Т.Цэнд-Аюуш, Б.Бумбаяр нар 100 гаруй тооны малыг хил давуулан бэлчээрлүүлж байгаад Б.Бумбаяр Оросын хилчдэд саатуулагдсаныг хилийн уулзалтаар хүлээн авсан байна. Эдгээр хил зөрчигчид нь бүгд хүүхдүүд байсан бөгөөд 12 настай Б.Бумбаярыг эцэг  С.Баттогтоход нь хүлээлгэн өгч, малын эзэд Увс аймгийн Зүүнговь сумын иргэн Ш.Баатаржав, Г.Балжинням, Г.Начин, С.Баттогтох нарыг ЗХТХ-ийн дагуу 30.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 02:31
 

Зарлал