Өнгөрсөн долоо хоногт хилийн хэсгээр:III/1 Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 02:04

f_wolves99_11_s-1024x7681          Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2 дугаар сарын 25-ны 11.50 цагт ОХУ-ын талаас 1 явган хүн улсын хилийг 40 м гүнд зөрчин чоно агнаад буцаж гарсан зөрчлийг хилийн уулзалтаар мэдэгдэн, мөрийг ОХУ-ын талд хүлээлгэн өглөө.

          Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 43 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2 дугаар сарын 23-ны 05.00 цагт 3 морьтой хүн 10 тэмээ хөтлөн хил зөрчихийг завдаад зугтаасан зөрчилд Увс аймгийн Тэс сумын иргэн Ц.Баттөмөр, Э.Даваажав, О.Жажин нарын хүмүүс холбоотой болохыг тогтоон шалгаж байна.

Мөн ангийн хариуцсан хэсгээр 2 дугаар сарын 28-ны 16.00 цагийн үед дотоодоос морин  уналгатай 1 хүн 6 адуу туун  хил зөрчөөд ОХУ-ын хилийн манаатай тулгармагц  тууж явсан адуугаа орхиод буцаж хилээр орж ирсэн байна. Уг адуунуудыг Тэс сумын иргэн С.Нэргүйд хүлээлгэн өгч, холбогдох шалгалтыг үргэлжлүүлж байна.

          Сүхбаатар аймаг дахь хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хилийн зурваст 50 зээр үхсэн байсныг орон нутгийн Онцгой байдлын хэлтэс болон ОБЕГ-ын Ерөнхий зохицуулагч нарт мэдэгдлээ.

Дорнод аймгийн Халх гол сум дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2 дугаар сарын 28-ны 13.10 цагт Хятадын талаас хил давсан малаа авах зорилгоор морьтой 1 хүн хил зөрчсөнийг саатуулж, уулзалтаар хүлээлгэн өгөх арга хэмжээ авч байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 03:24
 

Зарлал