|
Хилчин тамирчин дэлхийн аварга боллоо |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 9-р сарын 10, Баасан гариг, 02:51 |
|

ОХУ-ын Москва хотын “Олимпийский” спорт цогцолборт явагдаж буй FILA-гийн чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд зодоглосон Хилийн 0253 дугаар анги, “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ, Ази тивийн аварга, түрүүч Соронзонболдын Батцэцэг өрсөлдөгчөө илт давуугаар ялж аваргын алтан медалийг хүртлээ. Дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд тэрээр БНХАУ-ын тамирчин Жан Ланьтай таарч 8:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 10, Баасан гариг, 02:58 |
|
|
“Хилчдийн урлагийн наадам”-ын III шатны шалгаруулалт эхэллээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 03:58 |
|
Эх орныхоо дархан хилийн энхийн манаанд зогсож буй хилчдийн дунд сүүлийн 20 гаруй жил зохиогдоогүй тасраад байсан “Хилчдийн урлагийн наадам” энэ жил зохиогдож байгаа юм. Энэ наадмын шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдаж төгсгөлийн гуравдугаар шатны шалгаруулалт өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын Соёлын төвд эхэллээ.
|
|
Чад улсад анх удаа Монгол цэргийн баг үүрэг гүйцэтгэжээ |
|
|
|
Бичсэн М.УРАН
|
|
2010 оны 9-р сарын 08, Лхагва гариг, 08:01 |
|
Чад улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжийн бүрэлдэхүүнд ХХЕГ-ын Хүн эмнэлгийн албаны мэргэжилтэн дэд хурандаа Б.Энхтүвшин тусгай мэргэжлийн чиглэлээр үүрэг гүйцэтгээд ирсэн. “Минуркат” ажиллагаанд хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар нь тодрууллаа.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 08, Лхагва гариг, 08:03 |
|
Бнэу-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийнхөн ажлын уулзалт хийлээ |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 9-р сарын 08, Лхагва гариг, 07:57 |
 Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн урилгаар БНЭУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тагнуулын нэгдсэн хорооны дарга, ноён Х.Упадъяа тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа. Айлчлалын хүрээнд есдүгээр сарын 1-ний өдөр ХХЕГ-т хүрэлцэн ирсэн юм. БНЭУ-ын төлөөлөгчдийг Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, хурандаа Б.Буянжав болон албаны хүмүүс хүлээн авч, ажлын уулзалт зохион байгуулав.
|
|
Урд хөршийнхөн зочлов |
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 9-р сарын 08, Лхагва гариг, 07:50 |
 БНХАУ-ын НАХЯ-ны Хилийн цэргийг удирдах газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд ХХЕГ-т ажлын айлчлал хийлээ. Айлчлалд БНХАУ-ын НАХЯ-ны Хилийн цэргийг удирдах газрын орлогч дарга, хошууч генерал Жан Чун Дэ, Тамгын хэлтсийн дэд дарга, хурандаа Хао Зи Чүнь, Хил хамгаалалтын хэлтсийн орлогч дарга, хурандаа Лю Хай Тао, шалган нэвтрүүлэх хэлтсийн орлогч дарга, хурандаа Ү Лиань Янь, Шинжааны хил хамгаалах ерөнхий ангийн орлогч дарга, ахлах хурандаа Жао Жи Шинь, Өвөр монголын хил хамгаалах ерөнхий ангийн штабын дарга, ахлах хурандаа Чэнь Шүэ Жүнь нар хүрэлцэн ирсэн юм.
|
|
|
|
|
Хуудас 15-с 1 |