Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Аваргын алтан медаль хүртлээ
Нидерланд улсын Гааг хотод жүдо бөхийн “Hague-2018” Гран При тэмцээн арваннэгдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 66 орны 443 жүдоч уран мэхээ уралдуулан барилдлаа. Монгол Улсыг төлөөлж таван эмэгтэй, таван эрэгтэй тамирчин зодоглосноос Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ахлах дэслэгч Д.Амартүвшин 60 кг жинд аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.  Жүдочдын хувьд энэ нь жилийн хамгийн сүүлчийн Гран При юм. Харин энэ сарын 23-25-ны өдрүүдэд  Япон улсын “Осака их дуулга”, арванхоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “ Мастерс” БНХАУ-ын татами хилчин тамирчдыг хүлээж байна. 
2018 оны 11 сарын 23 | Үзсэн : 59
Дэлгэрэнгүй
ХУРАНДАА Ц.ЭРДЭНЭЭ: ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБАНД 3500 ГАРУЙ ЗАЛУУС ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албанд залуусыг сонгон шалгаруулан авч эхлээд даруй 10 гаруй жил болжээ. Гэрээтийн албанаас ирээдүйд Хил хамгаалах байгууллагыг залах олон арван хилчин төрөн гарсан байдаг. Тиймээс тус албаны үр дүнгийн талаар ХХЕГ-ын Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн офицер, хурандаа Ц.Эрдэнээс тодрууллаа.  -2007 оноос хойш хичнээн залуусыг гэрээт хилчний албанд сонгон шалгаруулж аваад байна вэ? -Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 11 дүгээр тогтоол “Цэргийн гэрээт албыг хаах журам”-ыг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах журам”-ын дагуу гэрээт хилчний албыг зохион байгуулж байна. Гэрээт хилчний алба хаах сонирхлоо илэрхийлсэн хугацаат цэргийн алба хаагч, иргэдийг ...
2018 оны 11 сарын 19 | Үзсэн : 201
Дэлгэрэнгүй
САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГААС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Румын улсын нийслэл Бухарест хотод Самбо бөхийн насанд хүрэгчдийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 09-11-ний хооронд зохиогдлоо. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 80 гаруй орны 750 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Монгол Улсыг төлөөлж 2018 оны Азийн наадмын мөнгө, Азийн аваргын алтан медальт Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын жүдо бөхийн тамирчин, ОУХМ Б.Баасанжаргал 64 кг-ын жинд, түрүүч, ОУХМ Ч.Аззаяа 52 кг-ын жинд барилдаж хүрэл медалийн эзэд болов. Ийнхүү хилчин тамирчид самбо бөхийн дэлхийн аваргаас хос хүрэлтэй ирлээ.  
2018 оны 11 сарын 13 | Үзсэн : 35
Дэлгэрэнгүй
ДЭСЛЭГЧ Г.ГАНЗОРИГ: АРВАН РАУНДЫН ТУРШ ЧАНСАА ШААРДСАН ТОГЛОЛТ ХИЙЖ ЯЛЛАА
Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын Байлдааны самбо, гардан тулааны сургагч, дэслэгч Г.Ганзориг мэргэжлийн боксын дэлхийн дөрвөн том холбооны нэг болох IBF-тэй гэрээ байгуулсан анхны тамирчин болжээ. Тэрбээр гэрээний дагуу БНХАУ-ын  нийслэл Бээжин хотод арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан мэргэжлийн боксын IBF-н холбооны чансаа ахиулах тулаанд ялалт байгуулаад эх орондоо ирэхэд нь ярилцлаа. -Юуны өмнө нийт хилчдийн өмнөөс амжилт гаргасанд баяр хүргэе. Тулааны талаар сонирхуулаач? -Тайланд улсын тамирчин Шиттхидэт Вандитай 135 lbc буюу 61.2кг жинд арван раунд тулалдан ялалт байгууллаа. Тулааны хувьд их хүнд болсон. Мэргэжлийн боксын рингэн дээр тасралтгүй арван раунд буюу бүтэн нэг цаг тулалдана гэдэг чансаа шаардсан тоглолт болдог. Миний хувьд рингэн дээр гарч ...
2018 оны 11 сарын 07 | Үзсэн : 40
Дэлгэрэнгүй
БАЙЛДААНЫ ОНГОЦ УНААГҮЙ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ
ТV-9 телевизийн 2018 оны аравдугаар 25-ны өдрийн 18.00 цагийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт хилийн орчимд байлдааны онгоц унасан талаар ташаа мэдээлэл гарсан билээ.
2018 оны 10 сарын 26 | Үзсэн : 353
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын хилийн аюулгүй байдлын асуудалд манай улсын эрдэмтэд төдийгүй олон улсын судлаачид анхаарал хандууллаа. “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургууль дээр аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдав.
2018 оны 10 сарын 12 | Үзсэн : 254
Дэлгэрэнгүй

1 2 3 4 5 > >> Нийт: 908