Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон Төрийн тусгай хамгаалалтын алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит тактиктай буудлагын тэмцээн тавдугаар сарын 5-ны өдөр боллоо.  Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон тусгай албадуудын баг тамирчид гар буу, карабин, мэргэн буудагчийн төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Мэргэн буудагчийн ангилалд Хилийн 0303 дугаар тусгай салбарын ахлах ахлагч Р.Лувсанням, дэд ахлагч Т.Жангарбаатар багаараа мөнгөн медаль хүртлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус тэмцээнийг жил бүр уламжлал зохион байгуулна гэдгээ дуулгалаа. 
2018 оны 05 сарын 10 | Үзсэн : 250
Дэлгэрэнгүй
ХЦДБЧ-ЫН БҮЖИГ АЛБА ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Дэлхийн бүжгийн өдөр, бүжигчдийн баярыг 1982 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дэлхийн улс орнууд тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү баярын өдрийг угтаж сагсан бөмбөг, шатар, теннис, хүндийн өргөлтийн хэвтээ шахалтын тэмцээнийг “Натурдаанс” продакшн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжиг алба хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн мэргэжлийн урлагийн байгууллага, Монгол Улсын Үндэсний их театрын бүжгийн чуулга, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжиг алба, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын бүжиг алба, Цагдаагийн сүлд чуулгын бүжиг анги, Түмэн эх чуулгын бүжиг анги, “Натурдаанс” продакшины бүжигчид оролцсон юм. Тус тэмцээн нь бүжигчдийн баярын өдрийг угтсан спортын анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. Тэмцээнд хилчин уран бүтээлчид амжилттай оролцож, багийн дүнгээр ...
2018 оны 05 сарын 09 | Үзсэн : 218
Дэлгэрэнгүй
Хилчин бүсгүйчүүд “Ногоон тууз” эко аянд нэгдэв
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаа, Монголын Залуучуудын холбоо, МҮОНТ хамтран Туул голын сав орчмын бохирдлыг бууруулах, ундны усны нөөцийг цэвэр байлгах зорилгоор зохион байгуулж буй “Ногоон тууз” эко аянд “Хилчин” эмэгтэйчүүдийн холбоо нэгдэн шилжин явах “Эко цом”-ыг хүлээн авлаа.  Аяны хүрээнд ХХЕГ, Хилийн 0253 дугаар анги, Хилийн 0224 дүгээр тусгай салбарын 70 гаруй эмэгтэйчүүд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БЗД-ийн Гачуурт тосгоны Хар усан тохой орчмын 3.5 км газрын хоёр тонн хог хаягдлыг цэвэрлэж, бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулав.  
2018 оны 05 сарын 07 | Үзсэн : 193
Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2018 ОНД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
  № Боомтын нэр Төрөл Зэрэглэл Горим Ажлын цагийн хуваарь /Тухайн орон нутгийн цагаар/ ажлын өдөр ажлын цаг цайны цаг тайлбар 0 1 2 3 4 5 6 7 8 АГААРЫН 1 Буянт-Ухаа агаарын замын олон улсын байнгын Даваа-Ням 24 цагаар байхгүй Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу 2 Чойбалсан агаарын замын олон улсын байнгын Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана БНХАУ-ын ...
2018 оны 05 сарын 03 | Үзсэн : 335
Дэлгэрэнгүй
ХИЛЧИН ТАМИРЧИД "ИЛД БАМБАЙ-PUSH PULL" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын Пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан "Илд бамбай-Push pull" пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн "Хүч” спорт хорооны зааланд дөрөвдүгээр сарын 15-ны өдөр боллоо. Тус тэмцээнд Хууль сахиулах чиг үүрэг бүхий 10 байгууллагын 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм.     Хил хамгаалах байгууллагаас ахмад Т.Мягмарсүрэн дасгалжуулагчтай 15 тамирчид оролцсоноос мастер ангилалд бэлтгэл дэд хурандаа З.Дорж мөнгөн медаль, 67 кг жинд Хилийн 0252 дугаар ангийн байлдагч Б.Батбаяр мөнгөн медаль, 74 кг жинд Хилийн 0252 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Д.Батсайхан алтан медаль, 82 кг жинд Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин, хошууч Н.Амарсайхан хүрэл медаль, 90 кг жинд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, ахлах ...
2018 оны 05 сарын 01 | Үзсэн : 218
Дэлгэрэнгүй
Хууль сахиулахын их сургуулийн “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ий аваргууд тодорлоо
Хууль сахиулах салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиг үүрэг бүхий Хууль сахиулахын их сургуулийн 2018 оны аварга шалгаруулах “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” Гачууртын Гүнжийн хоолой дахь сургалт, бэлтгэлийн төвд боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн нь Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, албан хаагч, сонсогчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, цэргийн мэргэжлийн онцлог, ур чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлдгээрээ ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, албан хаагч, сонсогчдоос бүрдсэн 18 багийн 300 гаруй тамирчин оролцож, цэргийн мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн.  Марш, ...
2018 оны 04 сарын 25 | Үзсэн : 295
Дэлгэрэнгүй

1 2 3 4 5 > >> Нийт: 895