Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Гүүд нэйборс ОУ-ын байгууллага хилчдийн хүүхдүүдэд цахим хичээл бэлэглэлээ
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн хүрээнд “Хилчин эмэгтэйчүүд”-ийн холбоо хүсэлт тавьсны дагуу Гүүд Нэйборс ОУ-ын байгууллага ХХЕГ-т нэгдүгээр сарын 18-ны өдөр хүрэлцэн ирж, хилчдийн хүүхдүүдэд цахим хичээл бэлэглэлээ. Энэхүү Олон улсын байгууллага нь Монгол Улсад арван жилийн хугацаанд хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр дээр суурилсан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд хүмүүнлэгийн, нийгмийн болон хүний хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага юм.
 
2017 оны 01 сарын 20 | Үзсэн : 377