Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Монгол Улсын баруун хязгаарын хамгаалалтын үр дүн сургамж” эрдэм шинжилгээний хурал
Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд зориулсан “Монгол Улсын баруун хязгаарын хамгаалалтын үр дүн сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд боллоо. Хуралд НҮБ-д зөвлөх эрхтэй Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай “Монгол Улсын баруун чиглэлийн хил хязгаарын аюулгүй байдал ба сургамж”, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Х.Шагдар “ХХ зууны эхэн хагасын Монголын баруун хязгаарын гадаад хязгаарын гадаад орчин”, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын ахлах судлаач, ахмад Б.Эрдэнэбилэг “Баруун хилийн байлдаанд Тагнуулын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” зэрэг олон сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьсан юм. Мөн баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцож байсан ахмад хилчид эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
2018 оны 08 сарын 27 | Үзсэн : 651