Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БНӨСУ-Д ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ХИЛЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БНӨСУ-д энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хилчид анги байгууллагаа сурталчилах ажлын хүрээнд төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу дотоодын дүрвэгсдийн хуарангийн эмнэлэгт эмчлүүлж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүллээ. Хилчид батальоны удирдлага, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, тоглоом, амттан, витаминыг тараан хандивын аяныг зохион байгуулсан юм.
Нийт 150 гаруй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан нь орон нутгийн иргэдэд Монгол Улсын тэр дундаа Монгол цэргийн талаар эерэг сэтгэгдэл төрүүлсэн ажил болсон. Дашрамд сонирхуулахад дотоодын дүрвэгсдийн хуаранд ойролцоогоор 140.000 орчим орон нутгийн иргэд амьдардаг байна. 
 
2018 оны 08 сарын 31 | Үзсэн : 621