Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БАЙЛДААНЫ ОНГОЦ УНААГҮЙ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ

ТV-9 телевизийн 2018 оны аравдугаар 25-ны өдрийн 18.00 цагийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт хилийн орчимд байлдааны онгоц унасан талаар ташаа мэдээлэл гарсан билээ.

Уг мэдээллийг Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101 дүгээр ангиас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран шалгахад сумын хог хаягдлын цэг дээр дугуй шатаасан болох нь батлагджээ. Уг бичлэгийг иргэн О.Ганзориг хийж олон нийтийн сүлжээгээр “байлдааны онгоц унасан” гэж худал мэдээлэл цацсан болох нь тогтоогдсон байна.

 

2018 оны 10 сарын 26 | Үзсэн : 200