Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Хүүхдийн боловсролыг дэмжих төв” нээлтээ хийв
Хилийн 0311 дүгээр ангийн хамт олон 2019 оныг “Хүүхдийн боловсрол, аюулгүй байдалд анхаарах жил” болгон зарласан юм. Энэхүү зорилтын хүрээнд “Хүүхдийн боловсролыг дэмжих төв”-ийг байгуулан нээлтээ хийж, үйл ажиллагааг эхлүүллээ. 
Тус төв нь хилчдийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахаас гадна амралт, чөлөөт цагийг үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэх, боловсрол хүмүүжилд нь дэмжлэг үзүүлж, монгол, англи хэлний чиглэлээр хичээл орж, хоцрогдлыг арилгах, гэрийн даалгаврыг нь хийлгэх зэрэг үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ соёл урлаг, спортын секц, дугуйлан хичээллүүлж байгаа юм.
Мөн офицер, ахлагч нарын ажилгүй гэр бүлээс “Хүүхэд харах үйлчилгээ”-ний сургалтад хоёр хүнийг хамруулж, нэг жилийн хугацаатай эрх авсан бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэртээ байгаа ой таван сартайгаас дөрөв хүртэлх насны хүүхдүүдийг “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулж, хоёр хүнийг ажлын байраар хангалаа.
2019 оны 01 сарын 17 | Үзсэн : 263