Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Самбо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 49, эмэгтэй 23 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 30 байгууллагын 500 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын баг тамирчид эрэгтэйчүүдийн 68 кг жинд олон улсын хэмжээний мастер, ахлагч Д.Төмөрхүлэг, 74 кг-ын жинд ОУХМ, энгийн Н.Хадбаатар нар алтан медаль, -100 кг-ын жинд ОУХМ, ахлах ахлагч, Г.Түвшинжаргал мөнгө, Д.Цэрэнням хүрэл медаль, эмэгтэйчүүдийн  52 кг-ын жинд энгийн Э,Гэрэлмаа, 56 кг-ын жинд түрүүч Ч.Аззаяа, +80 кг-ын жинд ОУХМ, ахлах ахлагч Б.Мөнхтуяа нар алтан медаль,  56 кг-ын жинд Л.Нинжин, 64 кг-ын жинд ОУХМ, энгийн Б.Баасанжаргал, +80 кг-ын жинд ОУХМ, энгийн Э.Гандиймаа нар мөнгөн медаль, 60 кг-ын жинд Л.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэж эрэгтэй багийн дүнгээр III байр, эмэгтэй багийн дүнгээр I байр эзэллээ. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, европийн цуврал тэмцээнүүдэд оролцох эрхээ авч байгаа юм. 
2019 оны 01 сарын 18 | Үзсэн : 143