Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ГЭРЭЭТ ХИЛЧИД УЛСЫН ХИЛД ТОМИЛОГДОВ

ХСИС-ийн Хилийн сургуулийн Шалган нэвтрүүлэх албаны тээврийн хэрэгслийн шалгагч бэлтгэх анхан шатны сургалт, Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Жолооны сургуулийг “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслийн механик-жолооч бэлтгэх мэргэшүүлэх сургалтыг тус тус төгссөн гэрээт хилчдэд цэргийн цол болон сертификат гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр боллоо. Дашрамд сонирхуулахад, шалган нэвтрүүлэх албаны тээврийн хэрэгслийн шалгагч бэлтгэх сургалт анх удаа явагдсанаараа онцлог юм. Ийнхүү мэргэшсэн гэрээт хилчид улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо.

 

2019 оны 04 сарын 18 | Үзсэн : 269