Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.БАВУУДОРЖ: ШҮЛЭГ ТЭРЛЭЖ СУУХ АГШНЫГ МИНЬ ХҮРТЭЛ ЦОЧООХГҮЙН ТӨЛӨӨ ЗОГСОХ ХИЛЧДЭЭС ӨӨР ХЭНИЙГ ХҮНДЭТГЭХ ВЭ ДЭЭ
Төрийн соёрхолт, яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой ярилцахаар МҮОНРТВ-ийг зорьсон юм. Монголын үндэсний радиогийн Нийгэм эдийн засгийн редакцийн ерөнхий редактороор ажилладаг энэ эрхэм найрагчийг мэддэггүй хүн Монголд байхгүй биз ээ. Одоогоос таван жилийн өмнө Төрийн соёрхол хүртээх үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсаныг дурдаад, “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж, дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу ...
2017 оны 03 сарын 24 | Үзсэн : 9
Дэлгэрэнгүй
ХУРАНДАА А.ЭРДЭНЭЧИМЭГ: ЭРЧҮҮД МААНЬ БИДНИЙГ ХУРЦАЛЖ, ТЭДНИЙХЭЭ ХИЙМОРЬ ЛУНДАА ДУНД ХИЛЧИН БҮСГҮЙЧҮҮД ӨӨДРӨГ ЯВДАГ
Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Хил хамгаалах ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хилийн цэргээс төрсөн эмэгтэй хоёр хурандаагийн нэг бөгөөд хорь гаруй жил Хил хамгаалах байгууллагад ажиллаж, байгууллагаа гадаад улс орнуудтай холбох гол гүүр болсон энэхүү хариуцлагатай хэлтсийг тэргүүлэн ажилладаг билээ.   -Хэлтсийнхээ ажлын төлөвлөгөөний дагуу тун удахгүй БНХАУ-ын талтай хийх уулзалтад явах гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье? -Баярлалаа. Монгол уламжлалт цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг баярын өдрүүд давхцаад ажил ихтэй л байна. Хил хамгаалах байгууллагын гадаад арга хэмжээний төлөвлөгөөний дагуу шинэ он гарсаар нэлээд айлчлал, уулзалт, хамтарсан ажиллагааг хамт олонтойгоо амжилттай ...
2017 оны 03 сарын 15 | Үзсэн : 47
Дэлгэрэнгүй
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ИШДОРЖ: ЗҮҮН ХЯЗГААРЫН ХИЛЧИД ШИНИЙН НЭГНИЙ НАРТАЙ ТҮРҮҮЛЖ ЗОЛГОДОГ
Бичин жилийн отгон зочноор 80 насны нь тэгш ой тохиож буй хилээс төрсөн эрхэм хошууч генерал Жанчивын Ишдорж хилчид бидэнд олон сайхан дурсамжаасаа хуваалцлаа. Эх орныхоо дархан хилийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм генералын амьдралын нэгээхэн хэсэг дурсамжийг хамтдаа хуваалцая.   -“Эх орны манаа” сонины “Дугаарын зочин”-ы буланд түр саатах урилгыг маань хүндэтгэн хүлээн авсан эрхэм хошууч генерал танд баярлалаа. Та өнтэй сайхан өвөлжиж байна уу? -Сайхан өвөлжиж байна. Монголын алдарт хилчдийн дархан хилийг манаж, соён гэгээрүүлж байдаг, алдар цуутай “Эх орны манаа” сонины зочноор урьсанд талархаж байна. 2016 он хилчдийн болон Монголын ард түмний түүхэнд их сайхан жил болж өнгөрлөө. Хэдийгээр бичин жил зуд зурхантай ч ноён нуруу сайтай, ...
2017 оны 02 сарын 24 | Үзсэн : 70
Дэлгэрэнгүй
“Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.АРИУНБОЛД: ЗЭВСГЭЭ БАРИАД ХИЛ ДЭЭР ЗОГСОХГҮЙ Ч ЗЭМСГЭЭ БАРИАД СОЁЛЫН ХИЛЭЭ МАНАЖ БАЙНА
Ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмий. Тэгвэл дэлхийн тавцанд хөөмий, үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд сэтгэл шулуудсан уран бүтээлчдийн нэгдэл бол “Хөсөгтөн” хамтлаг яахын аргагүй мөн. Энэ хамтлагт их хуурч, хөөмийч Д.Ариунболд тэргүүтэй морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийч Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн залуус нэгдэж, Монголоо, үндэсний урлагаа гэсэн нэгэн сэтгэлд “үзүүр” зангидаж чаджээ. Тус хамтлагийн төлөөлөл болгон хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч Д.Ариунболдыг та бүхэнтэй уулзуулж байна.  -Танай хамтлагийн 2017 оны гадаад аялан тоглолтын хуваарь аль хэдийн гарчихсан, удахгүй хилийн дээс алхах гэж байгааг мэдлээ. Эндээс ...
2017 оны 02 сарын 24 | Үзсэн : 73
Дэлгэрэнгүй
ДИЗАЙНЕР, ИМИЖМЕЙКЕР Г.НИНЖБАДГАР: ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦСАА ӨМСӨӨД ЖАГСАН ЗОГСОО ЭМЭГТЭЙЧҮҮД БАХАРХМААР МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ
Хүсэл сонирхол, мэдрэмжээрээ загварын ертөнцөд өөрийн орон зай, өнгө төрхийг бий болгож чадсан загвар зохион бүтээгч бол Г.Нинжбадгар. Тэрбээр урлаг, спорт, бизнесийн гээд бүх л салбарын шилдгүүдийн хувцасны загвар, имижийг тодорхойлж яваа авьяаслаг нэгэн билээ. “Би хэзээ ч бууж өгөхгүй. Өндрөөс унасан ч үргэлжлүүлэн мөлхөнө” гэсэн зарчмыг баримталдаг дайчин бүсгүйтэй их ажлынх нь хажуугаар “Ninjee&Saraa tailor” хувцас загварын салонд нь ярилцсан юм.   -Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Намайг Н.Нинжбадгар гэдэг. Би загвар зохион бүтээгч, дизайнер хийхээсээ илүүтэйгээр стилист имижмейкерээр ажиллаж байна. Өөрийн гэсэн жижигхэн үйлдвэртэй. Цагаан сар, хаврын улирал ирж буйтай холбоотой захиалга ихтэй л сууж байна даа.  -Олны танил загвар ...
2017 оны 02 сарын 10 | Үзсэн : 78
Дэлгэрэнгүй
Доктор Г.Бадамхатан: “СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС” ЦЭРЭГТ ЯВААГҮЙ НАДАД ХИЛИЙН ЦЭРГИЙН АМЬДРАЛЫГ БҮРЭН ДҮҮРЭН МЭДРҮҮЛСЭН ДЭЭ
Бид энэ удаагийн “Дугаарын зочин”-ыхоо хойморт “Суварган цэнхэр уулс” кинонд байлдагч Сүрэнгийн дүрийг бүтээсэн Техникийн шинжлэх ухааны доктор (Ph.D), профессор, Монгол Улсын Зөвлөх инженер, Эрдэсийн технологийн төвийн захирал Г.Бадамхатанг урьсан юм. Энэ кинонд мэргэжлийн гурван уран бүтээлч тоглосноос бусад нь мэргэжлийн бус энгийн болоод офицер, ахлагч, байлдагч нар байсан гэдгээрээ онцлог. Бидний ярилцлага киноны үүх, түүхээр өрнөх тул урьсан зочныхоо намтрыг хүүрнэх нь зүйн хэрэг биз ээ. Тэрбээр энэхүү кинонд тоглохдоо Уул уурхайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан байжээ. Өөрийн үндсэн мэргэжлээрээ 40 гаруй жил ажиллаж “Гянтболдын хүдрийн судалгаа, стандартын баяжмал ялгах технологи”, “Ерөө голын сав газрын төмрийн хүдрийг Дарханы ...
2017 оны 02 сарын 03 | Үзсэн : 92
Дэлгэрэнгүй

1 2 3 4 5 > >> Нийт: 222