Мэдээ :
Хуанли
Хэрэглэгчийн булан » Зар
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Монгол улс

Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар

Сонгон шалгаруулалтын нэр: “Хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах”.

Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх компаниудыг Хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Даатгалын зуучлагч компани нь “Шивээхүрэн, Арцсуурь, Байтаг, Эрээнцав” боомтуудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах хилийн бүсийн багцад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хийж гүйцэтгэнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох компани нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хил хамгаалах ерөнхий газрын даргын хамтран баталсан 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 167/05 тоот тушаалаар батлагдсан “Хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах даатгалын зуучлагч компанийг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д заасан шаардлагыг хангасан байна. Уг журмыг Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn вэб сайтаас авч болно.

Оролцох компани нь баталгаажуулах баримт бичгийг боомтын багцын хувьд бүрдүүлэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө 2 хувийг битүүмжлэн доорх хаягаар ирүүлнэ. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минутад сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргаж материалаа ирүүлсэн даатгалын зуучлагч компанийн албан ёсны төлөөллийг байлцуулан сонгон шалгаруулалтын материал нь шаардлага хангасан эсэхийг хэлэлцэнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох материалыг хүлээн авах хаяг: Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Б.Доржийн гудамж, Утас: 51-266828

2016 оны 06 сарын 23 | Үзсэн : 1335